Нарантуул худалдааны төврүү нэмэлтээр автобус явуулна

2019-01-29 15:15:44

Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны баямба, ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү  10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Баярын өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгддэг тул 08:00-17:00 цаг хүртэл Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол", Ч:21б "Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал", Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз", Ч:55 "Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж" чиглэлүүдийн хөдөлгөөний чигт өөрчлөлт орно.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.