Нийслэлийн Засаг даргын АНУ-д айлчилсан зардлын тайлан

2013-04-29 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Монгол Улсын Их хурлын даргын АНУ-д хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан 2013 оны 03 дугаар сарын 06-наас 29-ний өдрүүдэд АНУ-д томилогдон ажиллалаа. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргыг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Амарсанаа, УБДТС-ын гүйцэтгэх захирал Р.Хайдав, УБЦТК-ний захирал Д.Жаргалсайхан, УСУГ-ын дарга С.Үнэн, УБЦТС ХК-ий захирал С.Төмөрхүү, Халаалтын системийн удирдлагын газрын дарга З.Занданпүрэв, Чингэлтэй дүүргийн ЗАА-ны дарга Б.Батсүх нарын төлөөлөгчид явсан юм.  УБДТС-ын гүйцэтгэх захирал Р.Хайдав, УБЦТК-ний захирал Д.Жаргалсайхан, УСУГ-ын дарга С.Үнэн, УБЦТС ХК-ий захирал С.Төмөрхүү, Халаалтын системийн удирдлагын газрын дарга З.Занданпүрэв нарт холбогдох зардлыг тус тусын байгууллагын гадаад арга хэмжээний зардлаас гаргаж, харин бусад төлөөлөгчдийн зардлыг Тамгын газрын Гадаад арга хэмжээний зардлаас гаргажээ. Ингээд энэхүү айлчлалын зардлын тайланг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д айлчлилсан  зардлын төсөв.
Хугацаа: 2013 оны 03 дугаар сарын 16-наас 30-ны өдрүүд

Д/д Зардлын нэр Тоо Нэг бүрийн
үнэ
Нийт үнэ
1. Нислэгийн тийз /бизнес класс/ 1 14.778.000 төгрөг 14.778.000 төгрөг
2. Нислэгийн тийз /энгийн/ 2 5.885.800 төгрөг 11.771.600 төгрөг
3. Нислэгийн тийз /энгийн/ 1 4.271.000 төгрөг 4.271.000 төгрөг
4. Галт тэрэг /Вашингтон-Нью-Иорк/ 3 174 ам.доллар 522 ам.доллар
5. Зочид буудал /Денвер хот/ 3 хүн * 3 хоног 234,09 ам.доллар 2.107 ам.доллар
6. Унаа/авто машин түрээслэх/ 3 өдөр 165 ам.доллар 495
ам. доллар
7. Зочид буудал /Вашингтон/ 1 хүн* 2 хоног 519.80 ам.доллар 1.039,6 ам.доллар
8. Зочид буудал /Вашингтон/ 2 хүн* 2 хоног 248.60 ам.доллар 994.4 ам.доллар
9. Унаа /авто машин түрээслэх Вашингтон/  
16 цаг
 
90.25 ам.доллар
 
1.444 ам.доллар
10. Зочид буудал /Нью Йорк/ 1 хүн * 3 хоног 519.80 ам.доллар 1.559,4 ам.доллар
11. Зочид буудал/Нью Йорк/ 2 хүн* 3 хоног 248.60 ам.доллар 1.491,6 ам.доллар
12. Унаа /машин түрээс Нью Йорк/   1444 ам.доллар 1.444 ам.доллар
13. Зочид буудал/Калгари/ 3 хүн*
3 хоног
250 ам.доллар 2.250 ам.доллар
14. Унаа /машин түрээс Калгари/   1.000 ам.доллар 1.000 ам.доллар
 15. Зочид буудал /Ванкүвер/ 4 хүн* 2 хоног 250 ам.доллар 2.000 ам.доллар
 
 16.
Унаа /машин түрээс Ванкүвер/   1.000 ам.доллар 1.000 ам.доллар
17. Зам хоног 4 хүн*
15өдөр
60 ам.доллар 3.600 ам.доллар
 18. Нисэх онгоцны буудалын“ВИП” танхимын төлбөр/ирж очих, угтах үдэх/  
6 хүн * 2 удаа
 
25.000       төгрөг
 
300.000
төгрөг
 19.  
Бэлэг дурсгал
  2.000.000    төгрөг 2.000.000   төгрөг
Гадаад валютыг тухайн өдрийн ханшаар бодно.
Нийт: 33.120.600 /Гучин гурван сая нэг зуун хорин мянга зургаан зуун /төгрөг, 20.947 /Хорин мянга есөн зуун дөчин долоон/ ам.доллар