Нийслэл хот Японы Шизүока мужтай хамтран ажиллах эхлэл тавигдлаа

2012-08-21 00:00:00

Нийслэлийн агаарын бохирдолыг буруулах сангийн урилгаар Япон улсын Шизүоко мужын Шизүокза хотын иргэдийн хурлын төлөөлөгчид өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзлаа.  Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга:  Нийсэл хотын санаа зовоосон асуудлыг нэг бол агаарын бохирдол.  Манай нийслэл хот 1.2 сая хүн амтай. Агаарын бохирдол маш ихтэй хот. Агаарын бохирдлыг бууруулах тал дээр шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр ирсэн,  АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран цэвэр агаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа мөн Япон улсын Жайка төсөлтэй ч хамтран ажиллаж байгаа гэдгээ дуулгалаа. Мөн нийслэлийн агаарын бохирдлын эх үүсвэрийн 60 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байдаг. Тиймээс бид гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна гэлээ. Үүний дараа Япон улсын Шизүока  мужын төлөөлөгчид, Биднийг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна, Япон улс агаарын бохирдол болон хөрсний бохирдолтой тэмцэхэд онцгой анхаарч ирсэн. Тэр утгаараа  агаарын бохирдолыг бууруулах зорилгоор маш өндөр ажиллагаатай тенхик технологийг бид нэвтрүүлж чадсан юм. Тиймээс та бүхэнтэй агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ. Уулзалтын төгсгөлд НИТХ-ын дарга Д.Баттулга: Танай улсын  агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга замуудтай танилцуулахаар тус мужруу ажлын хэсэг явуулъя. Бидний цаашдын хамтын ажиллагааны эхлэл өнөөдөр ийнхүү тавигдаж  байна хэмээн үзэж байна, Монгол орон бол хөгжих бүрэн боломжтой улс, харин Япон бол өндөр техник технологийг нэвтрүүлж чадсан орон. Тиймээс энэ хоёрыг хослуулан ажиллахад бид үр дүнд хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна гэж онцоллоо.