Эрх шилжүүлэх тухай

2013-04-22 00:00:00
2013 оны 04 сарын 22 өдөр                                           дугаар А/420                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улаанбаатар хотод 2013 оны 04 дүгээр сарын 27–ноос 29 –ний өдрүүдэд “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын ҮII бага хурал” зохион байгуулахад шаардагдах Соёлын төв өргөөний их засвар 558,64 сая, Монголын Хүүхдийн ордны их засвар 587,72 сая, хотын төвийн гэрэлтүүлэг 1500,0 сая, лед дэлгэц худалдан авах 150,0 сая, хот тохижуулах ажилд 577,8 сая нийт 3 тэрбум 374,16 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлж, гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай.
 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавин ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавин ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/  нарт тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ