Сүхбаатар Дүүргийн Засаг Даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын албан ажлын хэрэгцээнд суудлын авто машин худалдан авах

2013-04-29 00:00:00
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос ажлын хэрэгцээнд суудлын автомашиныг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багц 1    Туулах чадвар сайтай автомашин-1ширхэг.
Багц 2    Суудлын автомашин-1 ширхэг.
Багц 3    Суудлын автомашин-1 ширхэг, VAN буюу бага оврын автобус-1 ширхэг.
Багц 4    Суудлын автомашин-2 ширхэг.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг нь 50000 (тавин мянган) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Төлбөрийг Төрийн сан банкны 200651009 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45  хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерийн хамт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют )-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 5-р сарын 29- ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 5-р сарын 29 -ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
 
 
Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 3,
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Худалдан авах ажиллагааны алба, 117 тоот өрөө,
Дотоод аудитор, хууль эрхзүйн мэргэжилтэн Э.Амгалан,
Утас:70107632