Газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээ,барилга байгууламжийн байршил ,хэмжээс тодорхойлох геодезийн хэмжилт,бүртгэлийн иж бүрдэл төхөөрөмж нийлүүлэх ажил

2013-04-26 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
 
                                                                              Огноо : 2013-04-26
 
Тендер шалгаруулалтын нэр:            Газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээ,барилга байгууламжийн байршил ,хэмжээс тодорхойлох геодезийн  хэмжилт,бүртгэлийн иж бүрдэл төхөөрөмж нийлүүлэх ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0108
 
 
 
            Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 2013 онд Газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээ,барилга байгууламжийн байршил ,хэмжээс тодорхойлох геодезийн  хэмжилт,бүртгэлийн иж бүрдэл төхөөрөмжийг нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.
 
            Тендерийн баримт бичгийг албан тоотоор хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50 000 /Тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Нийслэлийн төрийн сан банк 200051003 дансанд дээрх мөнгийг тушаана. /Гүйлгээний утга: НХААГ-13/0108/
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
 
 
           Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 онуудад нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 100,000,000 төгрөгөөс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 он
 
Тендерийн хамт 3,600,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2013 оны 05 дүгээр сарын 28-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 05 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
 
Хаяг:   Нийслэлийн засаг захиргааны V байр, Сүхбаатар дүүрэг,
Залуучуудын өргөн чөлөө, Улаанбаатар хот
2 давхарт 204 тоот өрөө,
Н.Ганбилэг
Холбоо барих утасны дугаар:  70146104, 99086310