Урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгууллаа

2013-04-25 00:00:00
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII дугаар бага хурал, чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу зочид төлөөлөгчдийн хурал, хүндэтгэлийн арга хэмжээ явагдах болон байрлах объектуудад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг  энэ сарын 19-24-ний өдрүүдэд  зохион явууллаа.
Шалгалтанд нийт 13 объект хамрагдсанаас 49 зөрчил илрүүлж, 8 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэлүүдийг  тухайн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.