Хог тээвэрлэгч сонгон шалгаруулалтын зар мэдээ

2013-04-23 00:00:00
Та бүхнийг Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх эрхийн төсөл шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Төсөлд оролцогч нь дараах хүснэгтэд байгаа мэдээллийг ашиглаж тооцоо хийх ба өөрийн машин техникийн хүчин чадлаас хамааран хэд хэдэн бүсэд сонгон шалгаруулалтын материал ирүүлж болно.  
 
1. Бүсийн талаарх мэдээлэл:

Бүсийн дугаар Хорооны дугаар Айл өрх, хүн ам Байгууллага, ААН  
Өрхийн тоо Хүн ам Сард үүсэх хогны хэмжээ /тн/ дунджаар Тоо Сард үүсэх хогны хэмжээ /тн/ дунджаар Тээвэрлэх хогийн цэг
1 7-16 дугаар хороо 21366 92050 1614,1 177 85,4 НЭХЦ
2 17-19 дүгээр хороо 8430 33188 582 89 40 ЦДХЦ
 
 
Нийслэлийн нэг иргэнээс өдөрт гарах хогны хэмжээ Орон сууц Гэр хороолол
Өвөл 353гр 926гр
Зун 305гр 243гр
 
 
2.     Хог цуглуулж, тээвэрлэх үйлчилгээнд тавигдах шаардлага:
2.1 Хог тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байх /“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15.14.5-р заалт/
2.2   Тухайн бүсийн нутаг дэвсгэрт үүссэн ил задгай хог хаягдлыг бүрэн цэвэрлэх, ил задгай хоггүй байлгах
2.3   Шалгарсан бүсэд ажиллаж байгаа автомашинаар өөр бүсэд хог цуглуулж, тээвэрлэхгүй байх.
2.4   Гэр хорооллын хог хаягдал тээвэрлэх автомашин нь хог бүтээх бүтээлэгтэй байх
2.5  Байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрийн хог хаягдлыг тээвэрлэх автомашин нь хог хаягдлын бүтэц онцлогт тааруулан задгай тэвштэй болон шахдаг тэвштэй бусад тусгай зориулалтын автомшиныг сонгосон байх
2.6   Айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цуглуулахдаа харилцааны соёлтой байх
2.7   Хог хаягдлыг ачиж, цуглуулахдаа ил задгай хог хаягдал үүсгэхгүй байх

3. Бүрдүүлэх материал, боловсруулах баримт бичгийн жагсаалт:
a.     Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадварын талаарх мэдээлэл;
b.    1 тн хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэх зардлыг эдийн засгийн үр өгөөжтэйгөөр тооцсон зардлын тооцоо; /Тооцоог хийхдээ НИТХ-ын 2009 оны Үнэ тариф батлах тухай 12 дугаар тогтоолыг үндэслэнэ./
c.    Тухайн бүсийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх менежментийн санал /хороо, дүүрэг, иргэдийн хамтын ажиллагаа, тухайн бүсийг хоггүй байлгах арга хэлбэр гэх мэт/
d.    Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх хуваарь, маршрут
e.     Машин техникийн дэлгэрэнгүй мэдээлэл, одоогийн нөхцөл байдал, сэлгэн ажиллуулах хуваарь
f.     Машин техникийн засвар үйлчилгээний талаарх мэдээлэл
g.    Одоо болон өмнө эрхэлж байсан ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл.
 
4. Шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх болон шалгаруулалт болох эцсийн хугацаа:
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 2013 оны 05-р сарын 10-ны дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах хаягаар ирж бүртгүүлэх ба төсөл шалгаруулах журам, холбогдох зөвлөлгөөг авч болно.
Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 05-р сарын 10-ны Баасан гаригийн 16 цаг хүртэл.
 
Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар:
Хаяг : Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс
Утас: 11-327575-323