ОХУ-д сургалтанд явуулах тухай

2013-04-22 00:00:00
2013 оны 04 сарын 22 өдөр                                              дугаар А/417                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “з”, 29.2 дахь хэсгийг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. ОХУ-ын Екатеринбург хотод 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс    27-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Эрчим хүч, дулааны тоног төхөөрөмжүүдийн шинэ технологи” судлах сургалтын хүрээнд уурын трубогенератортой дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцахаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат, дулааны инженер П.Цэрэнжаргал нарыг томилон явуулсугай.
 
2. Холбогдох зардал 5 635 680 /Таван сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун ная/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ж.Эрдэнэбат, П.Цэрэнжаргал нарт  даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД  УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ