“UNPLUG 2018” арга хэмжээ зохион байгуулагдана

2018-11-30 18:02:32

Шинийг санаачлагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр  Шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлж урам зоригоор тэтгэх зорилготой.

Гурав дахь жилдээ зохиогдож буй Unplug 2018-д нэг талаас амжилттай яваа үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, бүтээгч хүмүүс зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 1000+ хүн цуглах юм.

Unplug 2018 арга хэмжээ уламжлал ёсоор дараах дөрвөн хэсгээс бүрдэнэ:

UNPLUG CONVERSATIONS - Асар тулгамдсан сэдэв, санаанд оромгүй зочидтойгоор

UNPLUG MARKETPLACE - 20+ онцгой компани/бүтээгдэхүүнтэй, шинэлэг хэлбэртэйгээр

UNPLUG UPDATES - Сэтгэл хөдлөм санаа/төслүүд, илүү том төлөвлөгөөтэйгөөр

UNPLUG AWARDS- Шилдэг санаачилга хэмээх шинэ номинацитайгаар

Энэ жилийн Unplug-ийн онцлог нь орчиндоо ээлтэй эвент хэлбэрээр зохион байгуулагдах юм. Энгийн эвентүүд асар их хуванцар, цаасан хог хаягдал гаргадаг бол бид эдгээрээс зайлсхийж, аль болох дижитал сонголтуудыг ашиглан Unplug 2018-ийг эвент зохион байгуулалтаар шинэ шатанд гаргах болно. Түүнчлэн Unplug Week-ийг зарлан гол арга хэмжээ болох 7 хоногт бид төрөл бүрийн сонирхолтой эвентүүдийг зохион байгуулна гэдгийг дуулгахад таатай байна.

Хүсэн хүлээсэн өдөр айсуй!

ХӨТӨЛБӨР

09:00 Бүртгэл

10:00 Нээлт

10:30 Хэлэлцүүлэг №1: Бизнес

11:30 Цайны завсарлага & Unplug Marketplace

12:00 Хэлэлцүүлэг №2: Технологи

13:00 Өдрийн хоол & Unplug Marketplace

14:00 Unplug Updates

14:30 Хэлэлцүүлэг №3: Хувь хүний хөгжил

15:30 Цайны завсарлага & Unplug Marketplace

16:00 "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага

17:00 Unplug Awards

18:00 Хаалт

20:00 PechaKucha Night Ulaanbaatar Vol. 2 #UnplugEdition

Тасалбарын талаарх мэдээллийг: 9117 7722, 9912 6977

Эвентийн сурвалжлахтай холбоотой мэдээллийг: 8808 6391, 8810 4222