Хөрөнгө оруулалтын уулзалт зохион байгуулах тухай

2013-04-22 00:00:00
2013 оны 04 сарын 22 өдөр                                          дугаар А/413                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлд нэн шаардлагатай байгаа нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор “Хөгжлийн төлөө түншлэл” хөрөнгө оруулалтын уулзалтыг 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр The Blue Sky-ийн Crystal Танхимд зохион байгуулахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т даалгасугай.
 
2.Хөрөнгө оруулалтын уулзалтыг зохион байгуулахад шаардагдах 21726000 (хорин нэгэн сая долоон зуун хорин зургаан мянга) төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э. БАТ–ҮҮЛ