Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2013-04-09 00:00:00
2013 оны 04 сарын 09 өдөр                                               дугаар А/375                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/07 тоот захирамжийн хавсралтын “Ерөнхий менежерийн нарийн бичиг” гэснийг “Ерөнхий менежерийн шуурхай ажил хариуцсан мэргэжилтэн” гэж, “Орон сууцны ашиглалт хариуцсан мэргэжилтэн”, “Төвлөрсөн бус инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн” гэснийг “Орон сууц, төвлөрсөн бус инженерийн байгууламжийн ашиглалт хариуцсан мэргэжилтэн” гэж, “Иргэдийн өргөдөл, гомдол, call center хариуцсан мэргэжилтэн” гэснийг “Иргэдийн эрэлт хүсэлт, лавлагаа мэдээллийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн” гэж тус тус өөрчилж, “Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс” гэсэн хэсэгт “8. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн” гэж нэмсүгэй.  
 
2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д даалгасугай.
 
 
 
 
                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                   БӨГӨӨД УЛААНБААТАР 
                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ