Нийслэлийн засвар хийгдэж буй замууд

2012-07-19 00:00:00

Сансарын туннелийн зүүн уулзварыг 7 сарын 20-ноос эхлэн 9 сарын 01-нийг хүртэл хааж, нүхэн гарцны ажил гүйцэтгэхээр боллоо. Тодруулбал, Зүүн 4 замаас хойш Сансарын ШТС хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байна. 9 сарын 01-нд автозамын зорчих хэсгийг нээж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулах бөгөөд нүхэн гарцны дотоодзасал, гаднах фасадны ажлыг 10 сарын 31 хүртэл гүйцэтгэхюм. Нүхэн гарц нь 4 талруугаа гарах гарцтай, 6.3 м өргөн коридортой, Сансарын туннелийн талын урт хэсэгнь 54.1 м, харин нүхэн гарцны зүүн талын буюу богино хэсэгнь 25.6 м өргөнтэй хийгдэнэ. Автозамын явах ангийн өргөн 23.7 м байна.1 тэрбум 321 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий дээрх нүхэн гарцын ажлыг “Хотынзам” ХХК гүйцэтгэнэ.
Сэлбийн хос гүүрийн засвар шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан урд гүүрний хөдөлгөөнийг 2012 оны 7 дугаарсарын 16-ны өдрөөс эхлэн хязгаарлалаа. Урд гүүрний шинэчлэлтийг 9 дүгээрсарын 07 хүртэл, 9 дүгээрсарын 07-ноос хойд гүүрний шинэчлэлтийг 11 дүгээр сарын 30 хүртэл хийхээр төлөвлөн ажиллаж байна. Гүүрийн барилгын ажлыг “МоторСервис” ХХК гүйцэтгэж байгаа юм.
Сүхбаатарын гудамжинд Засгийн газрын ордны баруун урд уулзвар буюу Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музейн уулзварын урд уулзвар хүртэлх 200 м авто замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр 2012 оны 7 дугаар сарын 17-ны 00:00 цагаас 24-ний 00:00 цаг хүртэл уг замын хөдөлгөөнийг хязгаарлахаар төлөвлөсөн. Цаг агаарын байдлаас шалтгаалан хөдөлгөөн хаахыг түр хойшлоод байгаа бөгөөд замын хашлага суурилуулах ажил явагдаж байна. Тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах байгууламж, холбоо, цахилгааны шугам сүлжээ, авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм. Гүйцэтгэгч нь “Наранбулаг-Хан” ХХК.
Үндсэн хуулийн гудамж буюу Тээврийн товчооноос Баруун 4 замын уулзвар хүртэлх 0.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан тус замын зүүн талын урсгалыг хэсэгчлэн түр хаахаар боллоо. 7 сарын 18-ны 22 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатайгаар хөдөлгөөнийг хязгаарлаж, инженерийн шугам сүлжээний ажлуудыг /цэвэрус, цахилгаан, холбоонышугам/ хийнэ. Гүйцэтгэгч "Тосгол" ХХК.