Наадмаар Сүхбаатарын талбайд Г.Ариунбаатар “Монгол сонгодог” тоглолтоо толилуулна

2018-07-05 12:20:34

Үндэсний их баяр наадмаар Сүхбаатарын талбайд дэлхийд данстай Монголын дуурийн дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала концертоо толилуулахаар болжээ. Түүний тоглолт долдугаар сарын 12-нд 21.00 цагт үндэсний их баяр наадмын хаалт болон эгшиглэх нь ээ. Энэхүү тоглолтод  ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг нар оролцох  юм байна.

Үндэсний урлагийн их театрын Төрийн их найрал хөгжим , Улсын Филармоний симфони найрал хөгжим, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Туулайхүү, Н.Буянбаатар нар удирдана. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж 200 гаруй хүн тоглолтонд оролцох аж.

М.АМАРЖАРГАЛ