“Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр” сэдэвт олон улсын хурал боллоо

2018-07-02 14:22:22

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн Зүүн өмнөд азийн тээврийн судалгааны нийгэмлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургууль, Монголын тээвэр судлаачдын нийгэмлэгтэй хамтран “Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хуралд Зүүн өмнөд азийн тээврийн судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Доктор Тэцүо  Яа, дэд ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын тээврийн институтын дарга Доктор Жейхак О болон бусад 20 орны 30 гаруй эрдэмтэн судлаачид, тээврийн салбарын удирдлагууд оролцлоо. Тус Хүрээлэнгийн Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулж байгаатай холбогдуулан хийж гүйцэтгэж буй ажлаа дээрх эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэн санал зөвлөмж авч цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан тохиролцлоо гэж нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс мэдээлэв.