Вэб дизайн, ЖАВА хөгжүүлэгчийн сургалт эхэллээ

2018-06-05 13:27:05

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран компьютерийн үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн 7 төрлийн сургалтыг  үнэ төлбөргүй зохион байгуулж, дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм.

Энэ удаагийн элсэлтээр Вэб дизайны ангид 30, ЖАВА хөгжүүлэгчийн ангид 22 иргэн 3 сарын хугацаанд суралцах болно.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих  төвийн дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв нь  72 компьютертой 3 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 онд нийт 1500 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаснаас, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 150 гаруй залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан юм гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.