Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                         дугаар А/273                                                Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.1.6.г, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. “Эй Дий Трейд” ХХК-д Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭНЭШТөвийн зүүн хойд талд үйлчилгээний зориулалтаар 2800 м2 газрыг нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд газар эзэмшүүлсэн, тухайн орчны газар эзэмшигчдээс газрын эрхийг хүчингүй болгуулах талаар удаа дараа  гомдол гаргасан  байх тул  Баянгол дүүргийн Засаг даргын  2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/190 дүгээр захирамжийн “Эй Дий Трейд” ХХК-д, уг газрын хэмжээг 1750 м2, зориулалтыг эмнэлэг болгон өөрчилж баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 290 дүгээр захирамжийн “Эй Дий Трейд” ХХК-д, газрын эрхийн хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 331 дүгээр захирамжийн “Эй Дий Трейд” ХХК-д холбогдох  заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ