Б.Даваацэрэн: Иргэд музей үзэхдээ 16:30 цагаас өмнө очиж үйлчлүүлэхийг зөвлөж байна

2018-03-02 12:55:17

Орон даяар “Музейн нээлттэй өдрүүд” болж байна. Энэ хүрээнд гуравдугаар сарын 1-ээс 7-ны өдрүүдэд хот, хөдөөгийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

БСШУСЯ Соёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн “Гуравдугаар сарын 7-ныг хүртэл  бүх музей өөр, өөрсдийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Эдгээр музей нь ажиллах өдрөө сүүлийн үзэгчийг 16:30 цаг хүртэл хүлээн авч үйлчилдэг. Учир нь ихэнх музей  хаах цагтаа үзэгчидээ гаргаж хаалгаа барихгүй бол дохиолол нь тухайн цагаас хамаарч ажиллаж эхэлдэг юм. Тиймд иргэд та бүхэн 16:30-аас өмнө очиж үйлчлүүлэхийг зөвлөж байна” гэв.

Нийслэл дэх 10 музейн хаяг, цагийн хуваарь:

Д/д

 

Музейн нэр

Хаяг, Утас

Цагийн хуваарь

1

Төрийн түүхийн музей

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1 Утас: 51-266435

10:00-17:30 (Даваа-Баасан)

2

Богд хааны ордон музей

Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд Утас: 342195, 343071

Мягмар, Лхагва гарагт амарна. Бусад өдөр 10.00-18.00

3

Үлэг гүрвэлийн төв музей

Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей Үлэг гүрвэлийн төв музей Утас: 7000-0171, 9913-8464

Өдөр бүр 09:00 - 18:00

4

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей 

Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай. Утас: 11326061 , 11323986

Даваа-Баасан 10.00-17.00

5

Монгол цэргийн музей

 Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд Утас: 261782, 263843

Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-17.00

6

Монголын үндэсний музей

Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд. Утас. 70110911

Ням, Даваад амарна. Бусад өдөр 09.00-16.30

7

Театрын музей

Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд. Утас: 311320

Даваа-Баасан 10.00-18.00

8

Чойжин ламын сүм музей

Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд. Утас: 328547, 324788

Даваа, Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-16.00

9

Улаанбаатар хотын түүхийн музей

Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд. Утас:456799

Даваа-Баасан 09.00-17.00

10

Монголын Уран зургийн галерей

Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд Утас: 11-327177,  11-33168

2018.04.31 хүртэл Өдөр бүр 10:00-17:00

“Музейн нээлттэй өдрүүд” нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой ажээ.