Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулах тухай

2013-02-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/82 дугаар захирамжаар батлагдсан Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлтийн 1.5  тэрбум төгрөг /нэг тэрбум таван зуун сая/-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадралд  даалгасугай. 

3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Улаанбаатар лифт” НӨҮГ /Г.Ангар/-т тус тус даалгасугай.

                           

 

                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                               БӨГӨӨД УЛААНБААТАР                       

                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ