“Улаанбаатарын мөнгөн үдэш” боллоо

2018-01-01 01:32:05

НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын  үйл ажиллагаа өнөөдөр 21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Тоглолтын найруулагчаар  УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллажээ. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлэв.

 

Тус цэнгүүний үеэр талбайд халуун ундаа зууш, шинэ жилийн баярын худалдаа үйлчилгээ гарч, Нийтийн тээврийн хэрэгслээр төв талбайгаас чиглэл бүрт 2018 нэгдүгээр сарын 01- ний 02.00 цаг хүртэл үйлчлэв. Арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, зэрэг байгууллагууд  ажиллаж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.