Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойг тэмдэглэх тухай

2013-02-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2013 онд  хамтран ажиллах гэрээний хавсралтын      1.4 дэх заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 92 жилийн ойн баярыг угтаж Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

            Салбар комиссын

            дарга:                                        Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

 

            Гишүүд:                                     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн

штабын дарга

           

                                                                Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга

 

                                                                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл,

мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

                                                                Дүүргүүдийн Засаг дарга нар

                                                                Нийслэлийн ахмадын хорооны дарга

Нарийн бичгийн                                 

            дарга:                                         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан

                                                                 хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер

 

2. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 92 жилийн ойн баярт зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагааг  сурталчлах,  “Монгол цэргийн жавхаа” сэдэвт Нийслэлийн иргэдийн 3 үеийн уулзалт,  цэнгүүнийг   2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  14.00–17.30 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулсугай.

3.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 92 жилийн ойн баяр, сурталчилгааны ажилд оролцогч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайн зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

          

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ