Зарим гудамжийг нэрлэх тухай

2013-02-21 00:00:00

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.12, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 269 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Улаанбаатар хотын зарим гудамжийг дараах байдлаар нэрлэсүгэй.
  • Баянгол дүүрэг, Замчдын гудамжнаас хойш Баянгол дүүргийн шүүхийн зүүн талаар Гранд плаза руу Сөүлийн гудамж хүртэлх гудамжийг Ж.Раднаабазарын гудамж;
  • Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог Их тойруугийн уулзвараас ногоон нуурын баруун талаар хойшоо 32-ын тойрог буюу Цагдаагийн гудамжны төгсгөл хүртэл гудамжийг Э.Галданбошготын гудамж;
  • Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөөнөөс Кино үйлдвэрийн уулзвараар хойш Б.Доржийн гудамж хүртэл Г.Лувсанцэвээний гудамж;
  1. Гудамжийг нэрлэж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгасугай.

 

 

ДАРГА                                   БАТТУЛГА