Дүрэм, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай

2013-02-20 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Төсвийн тухай хууль”-ийн  14 дүгээр зүйлийн 14.2.5 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дүрмийг нэгдүгээр хавсралтаар, бүтэц зохион байгуулалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Шинэчилсэн дүрэм, бүтэц зохион байгуулалтыг мөрдөж, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж ажиллахыг Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т үүрэг болгосугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  2010 оны 97 дугаар захирамж, 2011 оны 416 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

           

 

            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

            БӨГӨӨД УЛААНБААТАР

            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ