Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох ортопед болон тусгай хэрэгсэл нийлүүлэх ажил

2017-06-06 12:24:29

 

 

         

 

 

  

 

 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдыг Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох ортопед болон тусгай хэрэгсэл нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

              Тендер нь доорх нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Тендерт оролцогч нь нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад тендер ирүүлж болно.

 

Багцын нэр

Тендерийн баталгааны дүн

Багцын дугаар

 

Багц-1

Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг: Согог засах гутал, төрөл бүрийн улавч хэрэгслийн үйлчилгээ үзүүлэх ажил

4,156,800 төгрөг

НХААГ-17/0006-1

Багц-11

Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг: Хүүхдийн тусгай хэрэгслийн үйлчилгээ үзүүлэх ажил

1,780,000 төгрөг

НХААГ-17/0006-11

Багц-16

Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг : Сонсголын дижитал аппаратын үйлчилгээ үзүүлэх ажил

3,130,000 төгрөг

НХААГ-17/0006-16

Багц-17

Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг: Сонсголын дижитал аппаратын үйлчилгээ үзүүлэх ажил

3,190,000 төгрөг

НХААГ-17/0006-17

Багц-18

Налайх дүүрэг, Багануур дүүрэг, Багахангай дүүрэг: Сонсголын дижитал аппаратын үйлчилгээ үзүүлэх ажил

1,500,000 төгрөг

НХААГ-17/0006-18


      Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.                                                                                                             

            Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал

             Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системд тендерийн баталгаа гаргагч арилжааны банкнаас цахимаар тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө ирүүлсэн байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

            Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Оролцож байгаа багц тус бүрт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн /2015, 2016 он/ санхүүгийн тайланг  ирүүлнэ.

           Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Гүйцэтгэх үйлчилгээний төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй, оролцох багцуудын үйлчилгээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа ижил төстэй ажлын гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байна

       Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байна.

     Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай.

Үүнд:

 Багц-1 Эрүүл мэндийн яамны:

  • Протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх

Багц-16, 17, 18 тус бүр Эрүүл мэндийн яамнаас олгодог эсвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгодог:

/а/ Чих, хамар, хоолойн төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх.

/б/ Эмнэлгийн багаж /сонсголын аппарат/ тоног төхөөрөмж

Гадаадын этгээд оролцох эрхтэй.

 Дотоодын давуу эрх тооцохгүй.

 Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот хурлын өрөөнд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn, www.ub-procurement.mn)-ээс татаж авна уу.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж,

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,

Утас: 75757807