Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай

2017-11-09 09:00:00

2017 оны 11 сарын 09-ний өдөр                                     Дугаар А/847                                       Улаанбаатар хот

 

 

 

Захирамжийн хавсралтын зарим хэсгийг

 хүчингүй болгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3,  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Гаанжуурынхан овогт Баярын Эрдэнэболдод 720 м² газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/252 дугаар захирамжийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 38 дугаар тогтоолоор хууль ёсны болохыг тогтоосон байх тул “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжийн хавсралтын 23 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД