тоног төхөөрөмж нийлүүлэх тухай

2012-05-07 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
                            Огноо: 2012-05-04

    Нийслэлийн Засаг даргын Тамгын  газар нь 2012 онд Баянгол дүүргийн иргэдийн өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.
    
Байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц тус бүрийг 80,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1,5  хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
    
Тендерийг 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Улаанбаатарын цагаар 15 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар-46 Сүхбаатарын талбай-11 Нийслэлийн төр захиргааны төв ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  218 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 06 дугаар сарын 04–ний өдрийн 15 цаг 30 минутаас нээнэ.

Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж
Нийслэлийн төрийн сан банк  200051003 тоот
Тендерийн баримт бичгийн дансанд мөнгөө төлнө үү

    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
    Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
    Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11
Нийслэлийн төр захиргааны төв ордон, 2 давхар, 218 тоот өрөө
Холбоо барих утасны дугаар:  11-32-66-87, Факс: 11-32-71-99
 


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11 Нийслэлийн төр захиргааны төв ордон, 2 давхар, 218 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-66-87, Факс: 11-32-71-99