“Хүүхдийн төлөө эцэг эх, олон нийтийн оролцоог дэмжих жил” сэдэвт лекцийн аян өрнөж байна

2012-04-20 00:00:00

Нийслэлээс 2012 оныг “Иргэдийн оролцоо, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Хүүхдийн төлөө газраас хувь хүний хөгжлийг дэмжих, гэр бүлийн боловсрол хүүхдийн хүмүүжлийн асуудлаар тодорхой ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх зорилгоор “Хувь хүн, гэр бүлийн нийгмийн хариуцлага” “Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд” сэдэвт лекцийн аяныг Нийслэлийн байгууллага, аж ахуйн нэгж, их дээд сургуулийн оюутан, залуучууд, Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулан зохион байгуулж эхлээд байна. Энэ лекцэнд хамрагдсанаар аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнууд гэр бүлийн эерэг харилцаа, хүүхдийн хүмүүжлийн талаар ойлголт нэмэгдэж  ажлын үр бүтээмж дээшилж, өсвөр үе залуучуудад гэр бүл төлөвлөлт, ханиа хэрхэн сонгох талаарх мэдлэгүүдийг олгоно. Одоогоор 35 байгууллагын 5500 ажилтан албан хаагч  хамрагдаад байна. Хэрвээ танай байгууллага “хувь хүн, гэр бүлийн нийгмийн хариуцлага”,  “хүүхдийн хүмүүжлийн эерэг арга” сэдэвт лекцийг авахыг хүсвэл Нийслэлийн хүүхдийн төлөө газарт хандаж болох юм байна.