Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2011 онд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын их засварын ажил

2011-02-10 00:00:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2011 онд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын их засварын ажлуудын зураг, төсвийг гүйцэтгэх тухай зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдээс битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
№ Төсөл, арга хэмжээний нэр
1 Багануур дүүргийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн гадна дулааны шугам татах ажлын зураг төсөв /БНХӨСЗҮ/УТ-03/

Сонирхсон этгээд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерийн бичиг баримтын иж бүрдлийг 30 000 төгрөгөөр худалдан авч болно. Зөвлөхийн саналыг дор дурдсан хаягаар 2011 оны 03-р сарын 14-ний өдрийн 16.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Оролцох хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгж
Нийслэлийн төрийн сан банк 200051003 тоот
Тендерийн баримт бичгийн дансанд мөнгөө тушаана уу.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11 Нийслэлийн төр захиргааны төв ордон, 2 давхар, 218 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-66-87, Факс: 11-32-71-99