Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах

2011-08-23 00:00:00

Огноо : 2011.08.23
Тендер шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ИШСЗТ 01/11

Нийслэлийн Барилга, Хот байгуулалт, Төлөвлөлтийн газраас нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажилд битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

Багцын дугаар Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал
4 Гачууртын усан хангамжийн эх үүсвэрийн цахилгаан хангамжийн ажлын зураг, төсөв боловсруулах

Зөвлөхийн санал авах бичиг баримтад тодорхойлсон журмын дагуу зөвлөхийг хосолмол үнэлгээний аргаар сонгоно.
Тендерийг 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15.30 цагт Нийслэлийн Барилга, Хот байгуулалт Төлөвлөлтийн газрын хурлын зааланд нээнэ. Зөвлөхийн санал авах бичиг баримтыг албан бичгээр хүсэлтийн дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 80000,0 төгрөгөөр худалдана.

 


Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Жигжиджавын гудамж 9, Нутгийн захиргааны нэгдсэн байр Хангарьд ордоны 6 дугаар давхар 606 тоот өрөө Утас 315430, Факс 315429 Данс: Нийслэлийн Төрийн сан банк, Данс 200051003 /тендерийн баримт бичгийн нэр хаяг дансийг тодорхой бичих/