П.Баярхүү: Авто замын уулзваруудыг өргөтгөснөөр зорчих хэсгийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын түгжрэл тодорхой хэмжээгээр багасана

2017-07-31 08:20:17

2017 онд Улаанбаатар хотод нийт 15 авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд шинээр 30,42 км авто зам, 116,15 м гүүр, 2,1 км авто замын өргөлгөл шинэчлэл, 47,15 км замын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэхээр төсөл зарлаж, шалгарсан компаниуд ажлаа эхлүүлжээ. 

Тэгвэл өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра, НГА-ны орлогч дарга Д.Загдсамбар, НГА-ны Газар чөлөөлөх хэлтсийн дарга н.Энхтөр болон бусад ажлын хэсгийнхэн Нийслэлд тавигдаж буй авто замын ажилтай үргэлжлүүлэн танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч ажиллалаа. 

Ажлын хэсгийнхэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Авто плазагийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцаж ажлаа эхлүүллээ. Тус ажлыг гүйцэтгэгчээр "Велдедлайне Монголиа" ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн бөгөөд ажлын явц 40 хувьтай байгаа аж.

Харин Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр "Ди Вэй Кэй Би" ХХК шалгарч, одоогийн байдлаар ажлын явц 50 хувьтай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо "Өгөөж чихэр боов ХХК-ий баруун урд уулзварын өргөтгөлийн ажил эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч компаниар "Эх голомтын элч" ХХК шалгаран ажиллаж байна. Ажлын явц 30 гаруй хувьтай байгааг компанийхан танилцуулж байлаа.  

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "НГА, НАЗХГ-ын ажлын хэсгийнхэн нийслэлд тавигдаж буй авто замын ажлыг хугацаанд нь чанартай барьж, хүлээлгэж өгөх хэрэгтэй. Мөн газар чөлөөлөлтөд өртөж байгаа аж ахуй нэгж, айл өрхүүдийн газрын үнэлгээг хурдан шуурхай гаргах, ажил гүйцэтгэгч компаниудын ажлын биелэлтийг тухай бүрт нь шалгаж, үүрэг даалгавар өгч ажиллах хэрэгтэй. Дээрх авто замуудын уулзварыг өргөтгөснөөр зорчих хэсгийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын түгжрэл тодорхой хэмжээгээр багасана. Шинээр хийж гүйцэтгэж буй 15 авто замын ажлыг найман сардаа хийж дуусгах хэрэгтэй." хэмээлээ. 

Үүнээс гадна Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн уулзварын зүүн талд 48 дугаар сургуулийн хойно баригдаж буй  явган хүнд зориулсан гүүрэн гарцын ажилтай танилцлаа. 

НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра "Явган хүнд зориулсан гүүрэн гарцын ажлыг "ЗМЗ" ХХК хийж гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар ажлын явц 30 гаруй хувьтай байна. Тус гүүрэн гарц ашиглалтад орсноор зам тээврийн осол басагч, зорчих хэсгийн замын хөдөлгөөн сайжрах боломж бүрдэх юм. Тус гүүрэн гарцын хувьд ирэх сарын 31-ны өдөр хүлээлгэн өгөх ёстой. НАЗХГ-ын зүгээс нийслэлд хийгдэж байгаа замуудад хяналт шалгалт хийж ажиллаж байна." хэмээлээ. 

Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн арчлалт, ашиглалтад хяналт тавих хүрээнд энэ жил

  • 19 байршилд Чулуун зам барих
  • 25000 м2 авто замын урсгал болон ээлжит засвар
  • 5 байршилд гэрлэн дохио засвар
  • 62248 м2 авто замын тэмдэг тэмдэглэгээ
  • 7 байршилд гүүр хоолой туннел засвар
  • 12 байршилд замын ус зайлуулах шугам, худгийн засвар
  • 13 байршилд нийтийн тээврийн зогсоол
  • 8 байршилд хайс, тэмдэг, тоноглол
  • 16 сургуульд сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах
  • 100 ширхэг худгийн таг өндөрлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр болж ажлаа эхлүүлжээ.

123

123


123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123