Тусгай зөвшөөрөл олгох тухай

2013-01-18 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйл, 30.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн хэсгийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтийн дагуу  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Ишдорж, Ч.Нансалжав нарын үүсгэн байгуулсан “Даянхүү” цэцэрлэгийг байгуулах,  сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсүгэй.

2. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг  үүсгэн байгуулагч /Ц.Ишдорж, Ч.Нансалжав нар/-д  үүрэг болгосугай.

3. Шинжээчийн ажлын хэсгээс өгсөн үүргийг бүрэн ханган биелүүлсний дараа Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн  дагуу хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад тус тус үүрэг болгосугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Э.БАТ-ҮҮЛ