Гарын үсэг зурах эрх олгох тухай

2013-01-18 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд сан”-гаас Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгох зээлийн санхүүжилтэд зарцуулах хөрөнгийг захиран зарцуулах нэгдүгээр гарын үсэг зурах  эрхийг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд,  хоёрдугаар  гарын үсэг зурах эрхийг “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” НӨҮГ-ын  нягтлан бодогч Д.Уранчимэгт  тус тус олгосугай.

2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/434 дүгээр захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ