Н.Батааг ажлаас чөлөөлөх тухай

2013-01-02 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн        ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нийслэлийн удирдлагын бүтэц шинэчлэгдэн батлагдсантай холбогдон Нямаагийн Батааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас  чөлөөлсүгэй.

            2. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлэхийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ