Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай

2013-01-02 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн удирдлагыг дор дурдсанаар баталсугай.

 - Засаг дарга

- Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

- Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч

- Тамгын газрын дарга

- Өмч, газрын харилцааны албаны дарга

 2. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурьдсанаар баталсугай.

1.    Захиргаа, хуулийн хэлтэс

-Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

-Аж ахуйн тасаг

2. Санхүү, төрийн сангийн хэлтэс

            3. Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

            4. Нийгмийн хөгжлийн хэлтэс

            5. Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

            6. Худалдаа,үйлчилгээний хэлтэс

7. Цэргийн штаб

             3. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажлын байр /албан тушаал/-ны үлгэрчилсэн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

             4. Дүүргүүдийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараах харьяа  байгууллагуудыг ажиллуулахаар тогтоосугай.

1.    Ахмадын хороо

2.    Албан бус боловсролын төв

3.    Боловсролын хэлтэс

4.    Бүртгэлийн хэлтэс

5.    Биеийн тамир, спортын хороо

6.    Дотоод аудитын алба

7.    Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

8.    Замын цагдаагийн тасаг

9.    Мэргэжлийн хяналтын хэлтэс

10. Нийгмийн даатгалын хэлтэс

11. Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс

12. Онцгой байдлын хэлтэс

13. Өмч, газрын харилцааны алба

14. Статистикийн хэлтэс

15. Соёлын төв

16. Татварын хэлтэс

17. Хөдөлмөрийн хэлтэс

18. Худалдан авах ажиллагааны алба

19. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв

20. Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс

21. Эрүүл мэндийн нэгдэл

5. Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргаас баталсан бүтэц орон тооны хязгаарт багтаан дүүргийн эдийн засгийн бүтэц, хүн амын байршил, онцлогийг харгалзан шаардлагатай тохиолдолд ажлын байрны үлгэрчилсэн чиг үүрэгт зохицуулалт хийхийг дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй. 

 6. Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний дэргэдэх зарим байгууллагуудын бүтэц, орон тооны хязгаарыг холбогдох байгууллага, албан тушаалтантай зөвшилцсөний үндсэн дээр тогтоох, нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  зарим аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой чиглэл өгч, ажил хариуцуулан ажиллуулахыг Дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

            Долоо. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 08 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

           

 

 

 

               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

               БӨГӨӨД УЛААНБААТАР

               ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ