Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах зөвшөөрөл олгох Ажлын хэсэг шинэчлэн байгуулагдлаа

2017-05-24 13:08:49

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний ажил эхэлсэн тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/300 дугаар захирамжаар байгуулагдсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хэлтсүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв ОНӨҮГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ-ууд тус тус ажиллана.

Тус ажлын хэсгийн хурал долоо хоног бүрийн мягмар гариг бүрт хуралдаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэнэ гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.