Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

2017-05-03 14:15:10

Нийслэлээс зарласан  “Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд  Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017 оны 05 дугаар сарын 4-ний өдөр Жанжин Сүхбаатарын  талбайд болно.

Энэхүү өдөрлөг нь “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл”-ийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсож, цаашдын ажилдаа тусгах зорилготой юм.  Өдөрлөгт “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Тэнүүн-Огоо” ХХК, “Эрдэм Транс” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Мяралзаа” ХХК, “Атибус” ХХК, “Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” зэрэг Нийслэлийн Тээврийн газрын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд,  “Наранбулаг хан” ХХК, “Ялгуусан” ХХК, Улаанбаатар зам засвар арчлалтын газар зэрэг  авто замын барилга, засвар үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож,  өөрсдийн бодлого, чиглэл үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулна.

Өдөрлөгийн үеэр “Улаанбаатар смарт карт” компаниас иргэдийн дунд “Асуулт, хариултын тэмцээн” зохион байгуулж, зөв хариулсан иргэдийг Нийтийн тээврийн 5000, 10 000 төгрөгийн цэнэглэлттэй картаар урамшуулах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.