Хөгжлийн банктай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана

2017-03-19 11:48:47

Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ажлын хэсгийн төлөөлөл БНХАУ-д 2017 оны гуравдугаар сарын 16, 17-нд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү БНХАУ-ын Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтын талаар тохиролцож,хамтран ажиллахаар болсон байна. Мөн айлчлалын хүрээнд  БНХАУ-ын Хөх хотын  орлогч дарга ноён Цай Юу Донтой уулзаж,  дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болжээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар тус уулзалтууд  нийслэлийн хөгжилдтомоохон хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж байна гэж үзэж байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.