“Бумбардай”-н зохиолчтой уулзав

2017-03-14 10:27:37

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө сүүлийн өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй, хүүхдийн дуу цангинаж өнжив. Өнгөрсөн долоо хоногт ахмад зохиолч, яруу найрагч Д.Юмжавын “Жигүүрт хүлгийн домог” хүүхдэд зориулсан номын баяраас гадна сүүлийн үед хүүхэд багачууд тэр дундаа бага ангийн сурагчдын сонирхлыг ихэд татаж байгаа “Бумбардай” цуврал номын зохиолч Н.Эрдэнэбаяр Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд ирж 23 дугаар сургуулийн 4-Ё ангийн 50 орчим сурагчтай уулзлаа. Бага ангийн сурагчдад ном уншихын ашиг тус, “Бумбардай”-г яагаад “амилуулах” болсон, цаашид үргэлжлүүлэн гаргах эсэх талаар онц сонирхолтой яриа өрнүүлж, багачуудад сурлагын өндөр амжилт хүслээ гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.