Тэмцээн зохион байгуулах тухай

2017-03-03 14:51:57

2017 оны 03 сарын 03-ны өдөр                                       Дугаар А/108                                         Улаанбаатар хот

 

 

Тэмцээн зохион байгуулах тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10, Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын 2017 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.8-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан албан тушаалтануудад даалгасугай:

 

        1.1.Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, амжилттай оролцож шалгарсан баг, тамирчдыг дараагийн шатны тэмцээнд бэлтгэн, шаардагдах зардлыг дотоод нөөцөөсөө гарган санхүүжүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт;

 

          1.2.Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /Ж.Болдбаатар/-т.

 

          2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                                 С.БАТБОЛД