Татварын буцаан олголтын тухай

2017-02-23 14:35:11

2017 оны 02 сарын 23-ны өдөр                                           Дугаар А/102                                       Улаанбаатар хот

 

 

 

Татварын буцаан олголтын тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, Сангийн сайдын 2009 оны 104 дүгээр тушаалаар баталсан “Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.8, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бүрдлийг шалган баталгаажуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Татварын газар /Д.Мөнх-Учрал/-т даалгасугай.

 

            2.Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зориулан нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан 27.0 /хорин долоон/ тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн харилцах данс байршиж байгаа арилжааны банкуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр Нийслэлийн Татварын газраас баталгаажуулсан хуваарийн дагуу олгож, гүйцэтгэлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

                                     

              

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                    С.БАТБОЛД