Холбоотой мэдээ
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Шатар 1 дүгээр байрт 19 дүгээр хорооны иргэн К.Цэцэгсүрэн, 2 дугаар байрт 17 дугаар хорооны иргэн Д.Наранчимэг, 3 дугаар байрт 3 дугаар хорооны иргэн Б.Баясгалан, Нисдэг таваг 1 дүгээр байрт 9 дүгээр хорооны баг, 2 дугаар байрт 1 дүгээр хорооны баг, 3 дугаар байрт 19 дүгээр хорооны баг, Суугаа волейбол 1 дүгээр байрт 2 дугаар баг, 2 дугаар байр 5 дугаар баг, 3 дугаар байр 4 дүгээр баг тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо гэж нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.