Ажлын хэсэг байгуулах тухай

2017-02-15 13:18:55

2017 оны 02 сарын 15-ны өдөр                                           Дугаар А/86                                        Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.3.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар, 5/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

         1.Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

 -Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч;

 

-Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч;

 

-Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч;

 

-Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга;  

 

-Баянгол дүүргийн Засаг дарга;

 

-Баянзүрх дүүргийн Засаг дарга;

 

-Багануур дүүргийн Засаг дарга;

 

 

-Багахангай дүүргийн Засаг дарга;

 

-Налайх дүүргийн Засаг дарга;

 

-Чингэлтэй дүүргийн Засаг дарга;

 

-Хан-Уул дүүргийн Засаг дарга;

 

-Сүхбаатар дүүргийн Засаг дарга;

 

-Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга;

 

-Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга;

 

-Нийслэлийн Боловсролын газрын дарга;

 

-Нийслэлийн Статистикийн газрын дарга;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга;

 

-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга;

 

-Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга; 

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга;

 

-Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга; 

 

-Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга;

 

-“Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” ОНӨҮГ-ын дарга;

 

-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөл /тохиролцсоноор/;

 

-Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөл /тохиролцсоноор/;

 

-Эрдэмтэн, судлаачдын төлөөлөл /тохиролцсоноор/.

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга.

     

           2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг боловсруулан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

                                                           

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД