Зөвлөгөөн зохион байгуулах тухай

2017-02-14 15:21:24

2017 оны 02 сарын 14-ны өдөр                                             Дугаар А/85                                       Улаанбаатар хот

 

 

Зөвлөгөөн зохион байгуулах тухай

           Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Нийслэл хотын зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зам, талбайн цэвэрлэгээний менежментийг сайжруулах талаар санал солилцох “Зам, талбайн үйлчлэгчдийн тавдугаар зөвлөгөөн”-ийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсугай.

        2.Зөвлөгөөний бэлтгэл сайтар ажлыг хангаж, 2016-2017 оны өвлийн улиралд зам, талбайн халтиргаа, гулгааг арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх талаар үр бүтээлтэй ажилласан тохижилт, үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг тооцож, зохих журмын дагуу шагнаж урамшуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.

       3.Үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг шагнаж, урамшуулахад шаардагдах 19,044,000.00 /арван есөн сая дөчин дөрвөн мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй. 

     4.Зөвлөгөөнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Соёлын төв өргөө /Б.Байгалмаа/-нд, хөтөлбөрт тусгасан соёл, урлагийн арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахыг “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ /Р.Мөнхсайхан/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус үүрэг болгосугай.

 

                                                             

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                   ЗАХИРАГЧ                                            С.БАТБОЛД