Ажлын хэсэг байгуулах тухай

2012-05-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайн тохижилтыг сайжруулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүй баригдсан гараж, ТҮЦ, контейнер, хашааг цэгцлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдлыг шалгаж, дүгнэлт гаргах зөрчил арилгуулах ажлыг 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай зохион байгуулж явуулсугай.
  2. Дээрх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй томилсугай. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч:    Б.Мөнхбаатар                                Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:                               Ц.Сандуй                                         Нийслэлийн Газрын албаны дарга
                                              Э.Хүрэлбаатар                               Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
                                              Л.Бямбасүрэн                                Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
                                              С.Баатаржав                                  
Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
                                              М.Ариунболд                                   Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийн дарга
                                              Д.Од                                                  Нийслэлийн Авто замын газрын дарга
                                              Ц.Төрхүү                                          
Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга
                                              О.Одбаяр                                         Нийслэлийн Барилга, хот
байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга
                                              Н.Шинэ-Оргил                                 Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газрын улсын ахлах байцаагч
Нарийн бичгийн  дарга: М.Буяндэлгэр                                  
Нийслэлийн Газрын албаны дэд дарга

  1. Ажлын хэсгийн удирдамжийг хавсралтаар баталсугай.
  2. Энэ ажлыг зохион байгуулж, дүнг 2011 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Б.Мөнхбаатар/-т даалгасугай.
  3. Дүүргүүдэд Засаг даргын орлогчоор ахлуулсан салбар ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, нийслэлийн Газрын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч, архитектор, улсын байцаагч нарыг оруулж ажиллуулахыг Дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
  4. Энэхүү ажлын явцад шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь тооцож олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  5. Нийслэл хотод зохион байгуулж байгаа 3 сарын аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачлагыг өрнүүлэн идэвх оролцоог нэмэгдүүлж ажиллахыг нийслэлийн Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 17-ны өдрийн
351 дүгээр захирамужийн хавсралт

ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ГАЗАР ЭЗЭМШИЛ,
АШИГЛАЛТЫН БАЙДЛЫГ ШАЛГАЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ,
ЗӨРЧИЛ АРИЛГУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН УДИРДАМЖ

1. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглалтын байдал болон явган хүний замын хөдөлгөөн, авто замын урсгал хөдөлгөөний хэвийн нөхцлийн байдалд шалгалт хийж, зөрчил арилгуулахад оршино.

1.1 Нийслэлийн хэмжээнд газар эзэмшил, ашиглалтын талаар зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж олон нийтэд мэдээлэх;

1.2 Ажлын төлөвлөгөө, график гаргаж, комиссын гишүүдэд ажил, үүрэг хуваарилан, салбар ажлын хэсгүүдийн ажилд хяналт тавьж ажиллах;

1.3 Газар эзэмших, ашиглах гэрээ хийж, гэрчилгээ авсан боловч уг газраа зориулалтын дагуу ашиглаагүй, барилгын ажлыг хугацаандаа эхлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар дээр нь танилцан, уг газрыг ашиглаагүй шалтгааныг тогтоон, барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх, барилгын түр хашааны өнгө үзэмжийг сайжруулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, шаардлагатай бол газар олголтын захирамжийг хүчингүй болгох санал боловсруулах, шийдвэрлүүлэх;

1.4 Эрх бүхий этгээдийн барилгын ажил эхлэх зөвшөөрөл өгөөгүй байхад барилгын түр хашаа барьсан тохиолдолд хашааг буулгаж, зөвшөөрсөн хэмжээнээс илүү талбай болон нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан хашааг татуулах арга хэмжээг авах.

2. Дүүргүүдийн салбар ажлын хэсгүүдийн ажлын мэдээллийг 14 хоног тутам сонсож, хойшид хийх ажлын талаар үүрэг чиглэл өгч ажиллах.

3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдлыг шалгаж, дүгнэлт гаргах, зөрчил арилгуулах ажлыг 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай зохион байгуулна.