Эрх шилжүүлэх тухай

2012-05-16 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийи 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 9/81 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Авто замын газар /Д.Од/-т худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 16-ны өдрийн
325 дугаар захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС АВТО ЗАМЫН ГАЗАРТ ХУДАЛДАН
АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                                                        /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

1

Хүчит Шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртлэх 1.7 км авто замын барилгын ажил

2012

1,600.0

1,600.0

2

Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 0.6 км авто замыг шинээр барих /БЗД, 25-р хороо/

2012

480.0

480.0

3

Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог 3 уулзварт шинээр суурилуулах

2012

200.0

200.0

4

УСУГ-ын Төв лаборатори хүртлэх авто замын ажил 0.34 км /БЗД/

2012

243.0

243.0

5

Орон сууцны хорооллын доторхи авто замын засвар, шинэчлэлт /Бөхийн өргөөний урд замаас Баянзүрх захын урд талын орон сууцны хорооллын доторхи авто зам /БЗД/

2012

400.0

400.0

6

Улаанбаатар зам засвар, арчлалт компаний авто замын зорчих хэсэг, тэмдэглэгээг цэвэрлэх, угаах тусгай зориулалтын автомашин /2ш/

2012

400.0

400.0

 

ДҮН

 

3,323.0

3,323.0