Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-05-10 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох Экспортын хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын баруун дөрвөн зам, Баянбүрд, Саппорогийн аюулгүйн тойрогт олон түвшний огтлолцол барих, Сонсголон, Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзвар, Яармагт шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
  2. Экспортын хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаатарт даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 10-ны өдрийн
315 дугаар захирамжийн хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                         Б.Мөнхбаатар                        Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:                                      Б.Хүрэлбаатар                      Сангийн яамны зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга /зөвшилцсөнөөр/
                                                     Д.Наранпүрэв                       
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Зам, тээврийн бодлогын газрын дарга /зөвшилцсөнөөр/
                                                     Э.Ганхүү                                 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                                     Д.Од                                         
Нийслэлийн Авто замын газрын дарга
                                                     М.Баярмаа                             
Сангийн яамны зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
                                                     Х.Ганболд                               
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Зам, тээврийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
                                                     Я.Баярхүү                               
Авто замын газрын эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төсөл, төлөвлөлтийн секторын эрхлэгч /зөвшилцсөнөөр/
                                                     Г.Сугарбат                              
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
                                                     Т.Бямбаа                                 
Монголын Авто замчдын холбооны тэргүүн /зөвшилцсөнөөр/
Нарийн бичгийн
дарга:                                         Ж.Даваасүрэн                        
Нийслэлийн Авто замын газрын хэлтсийн дарга