Ажлын хэсэг байгуулах тухай

2012-05-09 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.2 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хил Хамгаалах Ерөнхий газраас СонгиноХайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилийн цэргийн 119 дүгээр ангийн харьяа Хилчин СӨХ-ийн инженерийн шугам сүлжээг нийслэлийн өмчид шилжүүлэх хүсэлт ирүүлснийг судалж санал боловсруулах, нийслэлийн өмчид бүртгэж авах урьдчилсан бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэгийн
ахлагч:                                     Ч.Бат                                      Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:                                   Ц.Баасанжав                       Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
                                                  Л.Алтангэрэл                        
Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
                                                  Ч.Мөнхжаргал                      
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга
                                                  Д.Батмөнх                            
Орон сууц нийтийн аж ахуйн газрын Ерөнхий инженер
                                                  Б.Ган-Очир                           
Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газрын дарга
                                                  С.Нэргүйбаатар                  Хил Хамгаалах Ерөнхий Газрын Хөрөнгө оруулалт барилга захиалагчийн албаны дарга /зөвшилцсөнөөр/
                                                  Х.Лхагвасүрэн                     
Хилийн Цэргийн 119 дүгээр ангийн захирагч /зөвшилцсөнөөр/
Нарийн бичгийн
дарга:                                      Ариунжаргал                        Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмчийн бүртгэл мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

Хоёр. Нийслэлийн өмчид бүртгэж авах бэлтгэл ажлыг хангах асуудлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг /Ч.Бат/-т үүрэг болгосугай.