Нийслэлийн тэргүүний татвар төлөгчдийн зөвлөгөөн зохион байгуулах тухай

2012-05-03 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “е”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн тэргүүний татвар төлөгчдийн зөвлөгөөнийг 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулах ажlын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Зөвлөгөөнд нийслэл дүүргийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний төлөөллийг оролцуулан, зөвлөгөөнөөс гарах шийдвэрийг нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн ажиллахыг ажlын хэсэг /Б.Баатарзориг/, нийслэлийн санхүү, татварын албадын удирдлагуудад үүрэг болгосугай.
  3. Зөвлөгөөнийг зохион байгуулах үйл ажиллагааны болон тэргүүний татвар төлөгчдийг шагнаж урамшуулахад шаардагдах зардал 6,827,000 / зургаан сая найман зуун хорин долоон мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гарган санхүүжүүлж, батлагдсан төсвийн дагуу зарцуулахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/-т тус тус даалгасугай.
  4. Тэргүүний татвар төлөгчдийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-т үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05
дугаар сарын 03-ны өдрийн
300 дугаар захирамжийн
хавсралт

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга:                                      Б.Баатарзориг                      Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

Гишүүд:                                   Э.Ганхүү                                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                                  Д.Сайнбаяр                           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
                                                  С.Энхбаатар
                          Нийслэлийн Татварын газрын дарга
                                                  Ц.Сандуй                               
Нийслэлийн Газрын албаны дарга
                                                  Ц.Сайнбуян                           
Нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга
                                                                                                    Дүүргүүдийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар
                                                                                                    Дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга нар
Нарийн бичгийн
дарга:                                      Б.Норжинлхам                     
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн