Хөрөнгө зарцуулах эрх олгох тухай

2012-04-30 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 11.1.13 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дэлхийн Өвлийн хотуудын Дарга нарын холбооны 15 дугаар чуулганыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсантай холбогдуулан тус холбооны Нарийн бичгийн дарга нарын газраас дэмжлэг болгон олгосон 20.250 /Хорин мянга хоёр зуун тавь/ ам доллар болон чуулганд оролцогчдын бүртгэлийн хураамж 7620 /Долоон мянга зургаан зуун хорь/ ам доллар, нийт 27870 /Хорин долоон мянга найман зуун дал/ ам долларыг орчуулгын иж бүрэн тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай техник хэрэгсэл худалдан авах, чуулганыг зохион байгуулах ажлын үр дүнг үнэлэн ажилтнуудыг шагнаж урамшуулахад зарцуулахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  2. Дээрх зардлыг нийслэлийн төрийн сангийн гадаад валютын данснаас Тамгын газрын дансанд тухайн өдрийн ханшаар тооцон шилжүүлж, нийслэлийн 2012 оны төсвийн тодотголоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төсөвт тусгахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР