Тээврийн хэрэгслэл худалдан авахыг зөвшөөрөх тухай

2012-04-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болох “Улаанбаатар зам засвар арчлалт компани”-ийн үйл ажиллагааны үндсэн хүрээ өргөжиж, харилцагч байгууллага нэмэгдсэнээр албан хэрэгцээнд шаардагатай тээврийн хэрэгслэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу өөрийн орлогын эх үүсвэрээр БНСУ-д үйлдвэрлэгдсэн AZERA GLS2012” маркийн авто машиныг 47 646 150 /дөчин долоон сая зургаан зуун дөчин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгт багтаан худалдан авахыг комданийн захирал /Д.Бат-Эрдэнэ/-д зөвшөөрсүгэй.
  2. Худалдан авсан тээврийн хэрэгслэлийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР